Л.Пүрэвсүрэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай албан ёсны хэлэлцээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-12 17:17:34

ОХУ-ын гадаад хэргийн яамны ёслол хүндэтгэлийн өргөөнд Монгол, Оросын төрийн сайдууд уулзлаа.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар энэ сарын 10-11-ний өдөр  ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай албан ёсны хэлэлцээ хийсэн байна. Мөн Байгалийн нөөц Экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн дарга С.Е.Донской, Хөдөө, Аж ахуйн сайд А.Н.Ткачев нартай тус тус уулзаж, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны явцыг дүгнэж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх шинэ боломжийн талаар санал солилцлоо.

Түүнчлэн энэхүү айлчлалын хүрээнд хоёр талын хооронд ярьж ирсэн зарим асуудлыг урагшлуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцов.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд