Малын гаралтай бүтээгдэхүүн борлуулах “Таван Эрдэнэ” худалдааны төв нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-13 12:43:51
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт мал, мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд худалдан борлуулах “Таван Эрдэнэ” худалдааны нэгдсэн төв ашиглалтад орлоо.

Уг төвд амьд малын худалдаа болон нядалгаа хийнэ. Энэ төвийг барих асуудал  гурван жилийн өмнөөс яригдаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоодугаар сард Баянцагаан багт газар сонгон шалгаруулалтаар “Жаргалант трейд” ХХК барилгын ажлыг эхлүүлсэн. Нийт нэг га талбайд уг төв үйл ажиллагаа явуулна. Орон нутгийн 680 сая төгрөгөөр нэгдсэн төвийг барьсан бөгөөд нядалгааны хэсэг нь өдөрт дунджаар 20 бод, 100 бог нядлах хүчин чадалтай гэнэ. “Таван Эрдэнэ” худалдааны нэгдсэн төвд 15 хүн ажлын байртай болж 30-40 түрээслэгч дулаан, тохиолог орчинд ажиллах боломж бүрдэж байна. Мөн дотоод лабораторитой тул нядалгаанд орж буй бүх мал шинжилгээнд орох давуу талтай ажээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ