Даланзадгад сумын ЗДТГ шинэ байрандаа нүүж орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 17:11:31

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ЗДТГ-ынхан болон 6-р багийнхан шинэ суурьшлын бүсэд баригдсан тохилог байрандаа нүүж орлоо.

Нүүдэлтэй холбоотойгоор тус тамгын газрын Нийгмийн халамжийн мэргэжилтнүүдийн ажиллах байршилд өөрчлөлт орсон ба халамжийн 2 мэргэжилтэн шинэ суурьшлын бүс дэх байрандаа иргэддээ үйлчлэх бол 1,4,7-р багийн нийгмийн халамжийн мэргэжилтнүүд Оюутны 7-р багийн төв дээр ажиллахаар болсон байна.  Шинэ суурьшлын бүсэд баригдсан энэхүү байр нь төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэн ард иргэдийн нааш цааш ажил хөөцөлдөн явах зэрэг чирэгдэл хүндрэлгүй байлгах бүтэц зохион байгуулалттай баригджээ.

                Өмнөговь аймаг С.Сумьяа

Холбоотой мэдээ