Цахим сургууль болох зорилт тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 09:36:59

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургууль үүсэн байгуулагдаад хоёр жил болж байгаа ч 1300 гаруй сурагчтай, 86 багш  ажилчинтай өнөр сургууль болжээ.

Тус сургууль орчныхоо тохижиолтод ихээхэн анхаарч гаднаа спортын талбай байгуулснаас гадна цахим сургууль болох зорилт тавьсан байна. Одоогийн байдлаар сургуулийнхаа нэгээс гурван давхрын шат, коридор зэргийг камержуулсан бөгөөд цаашдаа хичээл сургалтын материал, заах аргын хөтөлбөрүүд зэргийг олнайн хэлбэрт оруулахаар ажиллаж байгаа аж. Тус сургууль өнгөрсөн жил бага ангийн сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бол энэ хичээлийн жилд суурь боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм.

Хоёрхон жилийн хугацаанд хүүхдийн спортын тавдугаар их наадам, улсын гандболын тэмцээн, уран илтгэгчийн улсын уралдаан зэрэг олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож амжилтын түүхээ зузаалсан байна.

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган

             

 

Холбоотой мэдээ