Чуулганы дараа хоёр байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-14 09:50:52

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны дараа Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тус тус хуралдана.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх аж.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай, Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоол, Монгол Улс байнга төвийг сахих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн шат шатны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн хуралдаанаар нууцад хамаарах асуудлыг хаалттай горимоор хэлэлцэхээр товд тусгажээ.

Б.Туул

Холбоотой мэдээ