Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийн ажил дуусч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 11:27:51

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл нь цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлох, бэлтгэл үүрэгтний мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор явагдах цэргийн жинхэнэ болон бэлтгэл албаны алба хаагчдын бүртгэл судалгааны нэгдсэн тогтолцоо юм. Энэ судалгаа улсын хэмжээнд жил бүр явагддаг бөгөөд Өмнөговь аймагт үндсэндээ уг ажил дуусч байна.

Цэргийн албыг 1,2-р зэргийн бэлтгэл үүрэгтэн гэж 2 хуваадаг. 1- р зэргийн бэлтгэл үүрэгтэн гэдэгт одоо цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байгаа офецер, ахлагч, түрүүч, байлдагч нар ордог бол 2-р зэргийн бэлтгэл үүрэгтэнд цэргийн албыг биеэр хаагаагүй 18-50 настай иргэд орох юм. Өмнөговь аймгийн хэмжээнд 18-50 насны иргэд болон бэлтгэл офицеруудтай нийлээд 60 хүртэлх насны нийт бэлтгэл үүрэгтэнгүүд бүртгэгдэн 90 шахам хувьтай бүртгэгдээд байна.

Цэргийн үүрэгтэн нь цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд ам бүл, оршин суугаа хаяг, холбоо барих утас, цэргийн анги байгууллагад алба хаасан байдал, албан тушаал, цол, төгссөн сургууль, мэргэжил зэргийн мэдээллээ бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхдээ бүртгэлийн тэмдэглэлээ хийлгэх ёстой. Цэргийн тоо бүртгэлийн журам зөрчсөн тохиолдолд иргэний цэргийн болон цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 32-р зүйлд зааснаар 50000 хүртэлх төгрөгөөр торгох, мөн захиргааны хариуцлага хүлээлгэнэ.  

Өмнөговь аймаг С.Сумьяа

Холбоотой мэдээ