Үндсэн хууль батлалцсан ахмадуудтайгаа уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 11:34:36

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ өдөр Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Засаг дарга Д.Цэндсүрэн, ИТХ-ын нарийн бичгийн дарга Х.Төртогтох нар Шинэ Үндсэн хууль батлалцсан ахмадуудаа хүлээн авч уулзлаа.

БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан 76 хоног хуралдаж, 1992 оны 01-р сарын 13-ны өдөр энэ хуулийг батласан бөгөөд манай аймгаас Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, Хөдөлмөрийн баатар Б.Жанцансамбуу нарын 21 хүн оролцож байжээ.

Энэ өдрийн уулзалтад Хөдөлмөрийн баатар Б.Жанцансамбуу, төр захиргааны байгууллагын ахмад ажилтан П.Бямбажав нар хүрэлцэн ирсэн юм. Энэхүү уулзалтад урд өмнөх жилүүдэд 7-8 ахмад хүрэлцэн ирдэг байсан бол зарим нь хот хүрээ шилжиж, бас тэнгэрийн оронд одох болсноор жилээс жилд ирэх хүмүүсийн тоо буурсаар байна.

Увс аймаг Б.Батхүү

  

Холбоотой мэдээ