Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 19:32:56

Дорноговь аймгийн ИТХ-аас Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойг тохиолдуулан тус аймгаас Үндсэн хууль батлахад гар бие оролцож  байсан ахмадуудыг урьж Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд уулзалт ярилцлага зохион байгууллаа.

Нэгдүгээр сарын 13-нд зохион байгуулсан энэхүү уулзалтаар дээрх хуулийн үзэл санаа, гүйцэтгэсэн үүрэг, өнөөгийн хөгжил дэвшлийн талаар АИХ-ын депутат асан Б.Нямдорж, Ц.Дэмид  нар сонирхолтой  яриа өрнүүлсэн бөгөөд сурагчид  түүхийн сургамжтай олон зүйлийг олж мэдсэн юм. АИХ-ын депутат асан Б.Нямдорж гуай аймгийн ИТХ-ын даргаар  олон жил ажиллаж байсан ажлын дадлага туршлагатай буурал бол Ц. Дэмид гуай  сум нэгдлийн даргаар  ажиллаж байжээ.

Уулзалтын дараа ахлах ангийн сурагчдын дунд хууль сурталчлах, танин мэдэхүйн мэдлэгийг сорих “АХА” тэмцээнийг зохион байгуулахад Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар сургуулийн сурагч Х.Сүхбат тэргүүлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ