Дорноговийн нийт газар нутагт цасан бүрхүүл тогтжээ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 19:39:37

Нэгдүгээр сарын13-ны байдлаар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нийт газар нутагт цасан бүрхүүл тогтоод байна.

Тус сумын МЭҮТ-ийн дарга Ч.Найдандоржтой холбогдож өвөлжилтийн асуудлаар тодруулахад  “Манай суманд энэ өвөл олон удаагийн давтамжтай цас орсноос үүдэж өвөлжилт хүндэрч болзошгүй боллоо. Одоогоор цасны зузаан 10-15 см байна. Хаяа залгаа оршдог сумдуудад малын гоц халдварт “Цэцэг өвчин гарч голомттой бүсэд отор нүүдэл хийхгүй байх шийдвэрийг орон нутгаас гаргасан учир малчид оторлох газар нутаггүй болсон. Малчид аж ахуйн нэгжүүдийн хамтын хүчээр сумын хэмжээнд  200 гаруй тонн өвс нөөцөлсөн. Харин хөрөнгө санхүүгийн асуудлаас болж сумын өвс тэжээлийн нөөцөд өвс худалдан авч чадаагүй.  Дахин цас орж хүйтэрвэл өвөлжилт хүндэрнэ” гэв.

Тус сум энэ жил 158.239 толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 13 мянган толгойгоор өссөн дүн гарчээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ