Ирэх долоо хоногоос сурагчдын амралт эхэлнэ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 08:49:44

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг захирамж гаргаж ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг нэгдүгээр сарын 18-наас эхлэх шийдвэр гаргав.

Учир нь хүйтний эрч эрс чангарч, бүх нутгаар цасан бүрхүүлтэй болсон, цаг агаарын байдал хийгээд малчдаас ирүүлсэн саналыг харгалзан сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан байна.

Бага анги буюу нэгээс тавдугаар ангийнхан нэгдүгээр сарын 18-наас хоёрдугаар сарын 15-ныг хүртэл, дунд анги буюу зургаагаас есдүгээр ангийнхан нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 15-ныг, ахлах анги буюу 10-12 дугаар ангийн сурагчид хоёрдугаар сарын 01-нээс хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амарна. Ийнхүү сурагчдын амралтын өмнөх хуваарьт өөрчлөлт оруулсан учир хичээл нөхөх хугацаанд сургалтын  цагийг  бүрэн ашиглаж, амралтын үеэр сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчдын гарт нь хүлээлгэн өгч, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудад үүрэг болгов.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ