Абэ: ОХУ-тай харилцаагаа сайжруулах нь Японд чухал
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /TASS/. ОХУ-тай харилцаагаа сайжруулах нь Японы Засгийн газарт маш чухал юм гэж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ парламентдаа мэдэгджээ.
ОХУ-тай харилцаагаа сайжруулах нь хоёр улсын харилцаанд төдийгүй олон улсын тулгамдсан асуудлууд, тухайлбал, Умард Солонгосын асуудлыг зохицуулахад чухал үүрэгтэй юм гэж тэрбээр мэдэгдэв.
Мөн ОХУ-д хийх түүний айлчлал болон Оросын Ерөнхийлөгчийн Японд хийх айлчлалд зориулж илүү сайн хувилбар боловсруулж байгаагаа тэрбээр дурджээ.
Д.Нямтулга