Монголын залуучуудын өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 8 дугаар сарын 25-Монголын Залуучуудын өдөр.
НҮБ-аас 1999 онд жил бүрийн наймдугаар сарын 12-ныг “Олон
улсын залуучуудын өдөр" болгон зарлаж, дэлхийн залуус
эв нэгдэл, эрх чөлөө, үүрэг хариуцлага, хүсэл мөрөөдөл, хөгжлийнхөө төлөө
нэгдэж, дуу хоолойгоо өргөн тэмдэглэсээр иржээ.
Харин манай улсад
Монголын залуучуудын байгууллага 1921 оны энэ өдөр “Бошгыг халах
залуучуудын эвлэл” нэртэй байгуулагдсанаас улбаалан “Залуучуудын өдөр” хэмээн нэрлэж, “Нийтээр
тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-аар 2003 онд хуульчлан
тэмдэглэх болжээ.
Нэрт зохиолч Д.Нацагдорж тус байгууллагын анхны дарга байсан
бөгөөд Монголын залуус үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж, дуу хоолойгоо албан
ёсоор нэгтгэсэн тэмдэглэлт өдөр юм.