4132 хүүхдэд эрүүл мэндийн үзлэг хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-15 17:05:59

Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Гуо Рун энэ сарын 14-нд Тайваны хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар ажиллав.

Тайваны гэр бүлийг дэмжих сан нь төлөөлөгчийн газраа 2004 онд Монгол Улсад байгуулсан бөгөөд хилийн чанад дахь анхны салбар нь болсон юм. Тус сангаас Улаанбаатар хотын 8 дүүрэг болон Төв аймгийн Зуунмод, Эрдэнэ, Жаргалант, Борнуур, Батсүмбэр зэрэг сумдын орон гэргүй 3209 өрхөд туслалцаа үзүүлжээ. Түүнчлэн гэр хорооллын ундны усны асуудлыг шийдвэрлэх зорилгоор Улаанбаатар хотын 9 дүүрэгт сүлжээний хоёр станц, 1 гүний худаг болон 10 ус тээвэрлэх тэргийн станц байгуулжээ.

Мөн 2013 оны 3 дугаар сараас Монгол улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын уруул тагнайн нийгэмлэгтэй хамтран “Хүүхэд бүрт сайхан инээмсэглэл бэлэглэх” хөтөлбөр хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд 4132 хүүхдэд эрүүл мэндийн үзлэг хийж, мэс засал болон хоол тэжээлийн нэмэгдэл үйлчилгээ үзүүлжээ.

 

Холбоотой мэдээ