Улаанбурханы өвчлөл нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-16 12:40:54

Өвөрхангай аймгийн хэмжээнд Улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай болж, одоогоор БОЭТ-ийн Халдвартын тасагт 14 хүн хэвтэн эмчлүүлж байна. Уг өвчний дэгдэлт тус аймагт 2015 оны 3 сараас эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 200 гаруй хүн өвчлөөд байгаа юм.

Ялангуяа энэ сард Улаанбаатар хотоос оюутнууд амарч ирснээр улаанбурхан өвчний бүртгэл нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Энэ өвчин нь халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр жижиг гүвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдгээр илэрдэг бөгөөд 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм баримтлан , маск зүүж, гарын эрүүл ахуйг сахих ёстойг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ