Өмнөговь сум шинэ цэцэрлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 09:19:18

Увс аймгийн Өмнөговь суманд 75 хүүхдийн хүчин чадалтай хоёр давхар цэцэрлэг шинээр баригдаж,  нээлтээ хийлээ.

Уг цэцэрлэг нь дотроо цэвэр, бохир, халуун устай, төвлөрсөн халаалтад холбогдсон тул хүүхдийн сурч хүмүүжих тав тухтай орчинг бүрдүүлсэн, хөдөө орон нутагтаа жишиг болохуйц сайхан цэцэрлэг болж чадсан байна. Өмнөговь сумын цэцэрлэг ачааллаа дийлэхгүйгээс 5 гэр цэцэрлэг нэмж ажиллуулан, 90 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтээ жилд 190-200 хүүхэд хүлээн авдаг байжээ. Тэгвэл шинэ цэцэрлэг баригдсанаар хүүхдийн ачаалал хэтрэх явдал шийдэгдсэн байна.

Цэцэрлэгийн нээлтэд аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн болон холбогдох албаны хүмүүс оролцсон бөгөөд энэ үеэр аймгийн Засаг дарга нөөцөөсөө 3 сая төгрөгийг цэцэрлэгийн тохижилтод зориулан хандивлажээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ