Ерөө сумынхан өнтэй өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 11:39:17

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ИТХ-ын дарга Н.Дэлгэрцэцэг, Засаг дарга Б.Сэргэлэн, 1-р Багийн Засаг дарга А.Бадамгарав нар малчдын ахуй амьдрал, өвөлжилттэй танилцлаа.

Тус сумын малчдын хувьд цас ихтэй байгаа ч одоогоор малын бэлчээрлэлтэнд хүндэрсэн зүйл огт гараагүй, тайван, өвөлжилт өнтэй байгаа аж. Өнгөрсөн жил малчид малын идэш тэжээл, өвсөө гайгүй сайн нөөцөлж авчээ. Сумын удирдлагууд малчдад цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллийг хүргэхийн зэрэгцээ малчдын санал хүсэлтийг сонссон байна.

Тус сумын хувьд өнгөрсөн онд малчдын талаар хэд хэдэн тогтоол, шийдвэрүүдийг гаргажээ. Тухайлбал малчдын өвөлжөөнөөс гарах хугацааг 05 сарын 05, өвөлжөөндөө буух хугацааг 10 сарын 15 байхаар, мөн сумын төвийг бүсчилсэн тухай, Чулуут, Хужирт зэрэг бэлчээрийн газрыг өнжөөх тухай тогтоолуудыг малчдад танилцуулж, цаг үеийн холбогдолтой мэдээллийг хүргэн ажилласан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ