“Цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 17:38:05

Увс аймгийн Улаангом хотноо жил бүр уламжлал болон явагддаг “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-31-ний өдрүүдэд болох гэж байна.

Энэ үзэсгэлэн худалдаагаар сүү цагаан идээ, үндэсний дээл хувцас, хүнсний бүтээгдэхүүнүүд илүүтэй худалдаалагддаг юм. Учир нь Увс нутгийн үйлдвэрлэгчид маань өөрсдийнхөө үйлдвэрлэсэн брэнд бараа бүтээгдэхүүнүүдийг илүүтэй дэлгэн тавьдаг билээ.

“Цагаан сар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан аймгийн ЗДТГ-аас сумдад албан бичиг хүргүүлжээ. Ингэснээр Тэсийн цэвэр зөгийн бал, Тариалангийн арвайн гурил, Завханы ингэний айраг, Зүүнговийн сүү цагаан идээ, Баруунтурууны хүнсний ногоо, Өндөрхангайн сүлжмэл боорцогийг Улаангомчууд маань харьцангуй хямд үнээр худалдан авах боломж нээгдээд байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ