Засгийн газар 8 хувийн хүүг 5 болгох шийдвэр гаргасан

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-18 18:17:04

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулж, хүүг нь 5 хувь болгох шийдвэр гаргасан талаар өнөөдөр Барилга хот байгуулалтайн сайд З.Баянсэлэнгэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Засгийн газрын нэгдүгээр сарын 11-ний хуралдаанаар ипотекийн зээлийн журамд хэд хэдэн өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, өмнө нь 8 хувийн хүүтэй зээлийг 80 хүртэлх м2-ын хэмжээтэй байранд олгодог байсан. Харин энэ удаад 5 хувийн хүүтэй зээлийг 100 хүртэлх м2 хэмжээтэй орон сууцанд олгох өөрчлөлт оруулсан. Харин 100 м2-аас дээш хэмжээтэй орон сууцыг 8 хувийн хүүтэйгээр олгох юм. Маргааш болох чуулганы хуралдаанаар хуулийн төслийг батлах байх” гэв.

Түүчнлэн, Цаашид ипотекийн зээлийг эрсдэлд оруулахгүйн тулд маш сайн тооцоо, судалгаа хийж, банкуудын саналыг ч авсан. Банкнуудын зүгээс таван хувийн хүүтэй зээлийг хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэрт анхаарах хэрэгтэй гэсэн санал хэлсэн. Нийгэмд аж ахуйн нэгжүүд орон сууцны үнээ нэмэх вий гэх болгоомжлол байна. Яамны зүгээс арилжааны банкнууд болон аж ахуйн нэгжүүдийн хооронд үүссэн өрийн гинжин сүлжээг арилгах, өндөр хүүтэй зээлийн дарамтаас гаргахын тулд төрийн бодлогоор дэмжихийн төлөө ажиллаж байна. Үүний хариуд аж ахуйн нэгжүүд орон сууцны үнээ хөөрөгдүүлэхгүй байх тал дээр төрөө дэмжиж ажиллах хэрэгтэй” хэмээв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ