Хүндэтгэлийн өргөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 21:37:03

Увс аймгийн Малчин суманд Ахмадын хүндэтгэлийн өргөө баригдаж, шинэ оны өмнөхөн ашиглалтад орсон байна.

Өнгөрсөн зун түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэсэн Малчин сумынхан ойгоо угтаад олон арван бүтээлч ажил хийхээр төлөвлөжээ. Үүний нэг нь Ахмадын хүндэтгэлийн өргөө барих явдал байсан бөгөөд энэхүү өргөөг тус сумын Чогсом овгийн ах дүү нарын хандиваар бүтээн байгуулсан байна.
Малчин сумынхан түүхт 90 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж, улсын болон аймаг, сум, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор бүтээн байгуулалтын нөр их ажлыг хийж амжуулсан юм.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ