Гацууртын ордтой холбоотой асуудлын эцсийн хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-20 11:35:04

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Уг тогтоолын төсөлд төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах зохицуулалтыг тусгасан юм. 

Энэ үеэр тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг байнгын хорооны хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Г.Батхүү гишүүдэд танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гарсангүй.

Үүгээр тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Б.Туул

 

Холбоотой мэдээ