АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-20 20:20:21

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны хурал өнөөдөр 17.00 цагаас Төрийн ордонд хуралдах байсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо.

Уг хурлаар ҮЗХ-ны татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Тодруулбал, бусад намтай нэгдэх асуудлыг үндсэн дүрмэндээ албан ёсны заалт болгох оруулах асуудлыг хэлэлцэхээр байсан ч ийн хойшлов.

АН-ын ҮЗХ-ны хурал хойшлогдсон шалтгаан нь улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой бололтой. Ямартай ч тус хурал тодорхой бус хугацаагаар хойшлоод байна.

Б.Туул

Холбоотой мэдээ