Котошёогикү 3 аваргыг дараалан давж түрүүлэх боломжоо ахиулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-22 08:53:05

Японы мэргэжлийн сумо бөхийн 2016 оны анхны буюу нэгдүгээр сарын Хацү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд озэки Котошёогикү, 70 дахь Их аварга Харумафүжи Б.Бямбадоржийг давснаар сүүлийн 3 барилдаанд Их аваргуудыг дараалан унагаж энэ башёд түрүүлэх боломжоо улам лавшрууллаа. 

Энэ өдөр 10 даваа 1 унаатай явсан Харүмафүжиг нэг ч унаагүй яваа озэки Котошёогикү маш хүчтэй босч дэвжээний зах руу түрсэн төдийгүй аваргын хүчийг нь дагуулан мушгиад давлаа. Тэрбээр өнөөдөр 10 даваа 2 унаатай байгаа Тоёоношиматай учраа таарсан. Мөн Гоэйдо, Точиозан нар түүнтэй барилдаагүй бөгөөд оноолтоор таарах магадлал өндөр байна. Тоёоношимад ч түрүүлэх боломж гарсан болохоор тэд ширүүхэн тулах биз ээ.

Харумафүжигийн хувьд тэргүүлэгчийн гурав дахь эгнээнд бичигдэж эхэлсэн бөгөөд өнөөдөр озэки Кисеносатотой барилдана. 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 12 дахь өдөр озэки Гоэйдотой барилдаж 11 дэх даваагаа авсан. Өнөөдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Анандтай барилдана. Какүрюү өчигдөр Точиозаныг давсан.

Д.Өлзий

Холбоотой мэдээ