Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-22 11:09:08

Монгол Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан энэ сарын 24-ний ням гарагт болно.

Энэхүү уламжлалт барилдааны 2006 онд болсон анхдугаар барилдаанд улсын харцага Г.Элбэг түрүүлж, улсын начин Ду.Батбаяр түрүүлж байсан юм. Харин өнгөрсөн жилийн барилдаанд улсын начин Р.Пүрэвдагва түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэж байлаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ