Хувийн эмнэлгүүдийг жижүүрийн эмч ажиллуулахыг даалгажээ

Орон нутагт | Орхон
erdenechimeg@montsame.mn
2016-01-24 10:31:05

Орхон аймгийн Эрүүл мэндийн газар энэ жил хувийн эмнэлэг болон эм ханган нийлүүлэх байгууллагатай гэрээ байгуулахдаа хэд, хэдэн шаардлага тавьжээ.

Тухайлбал, ортой эмнэлэгүүд жижүүр эмч, Сувилахуйн албыг тогтвортой, тогтмол ажиллуулах, эм ханган нийлүүлэх байгууллага нь эмийн хадгалалт, түгээлтэд хяналт тавихыг шаардсан байна. Үүнийг хэрэгжүүлж ажиллах 11 эмнэлэг,  эм ханган нийлүүлэх найман газартай гэрээ байгуулжээ. Энэ гэрээг зөвхөн Орхон аймаг байгуулдаг юм.

Иргэд эрүүл мэндийн үйлчилгээний талаар байнга санал, гомдол гаргадаг тул Эрүүл мэндийн газар хувийн хэвшлийн эмнэлэгтэй гэрээ байгуулж хариуцлагыг нь өндөржүүлжээ.      

Б.Оюун-Эрдэнэ 

 

Холбоотой мэдээ