УИХ дахь нам эвслийн бүлэг өнөөдөр хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-25 09:12:24

УИХ дахь нам эвслийн бүлгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд, Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Г” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хууль тогтоолууд дээр байр сууриа нэгтгэх юм.

Мөн 11 бие даагчдын зөвлөл цаг үеийн болоод байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ. Түүнчлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд эхэлж, Зарим элчин сайд нарыг эгүүлэн татаж томилох тухай, Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Б.Туул

Холбоотой мэдээ