Уурын зуухны үнс нурам орчныг бохирдуулж байна гэж иргэд гомдол мэдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 15:38:20

Төв аймгийн Зуунмодны уурын зуухнууд 2-р багийн жалганд үнс нурам асгаж, орчны бохирдол үүсгэж буйд иргэд гомдолтой байна.

Энэ дагуу Төв чандмань ДЭХГ-аас мэдээлэл авахад 2015 оны 3 сарын 15-нд 2-р багийн засаг дарга гэр хорооллын дунд оршдог 900 орчим метрийн гүн жалга руу хог хаягдал асгах зэргээр орчин тойрныг бохирдуулж байна. Иймд багийн жилийн төлөвлөгөөнд дээрх жалгыг 70-100 метр хөрсжүүлнэ хэмээсний дагуу тэгшлэхэд дэмжлэг болж, хамтран ажиллахыг хүсчээ. Ингэхдээ зуухны үнс, нурам иргэдийн эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэх эсэхийг Байгаль орчны газар, Зуунмод сумын байгаль орчны байцаагчтай зөвшилцснөө уламжилсан аж.

Иймд А.Шаравнямбуугийн хүсэлтээр хүлэмжийн хий болон тоосжилт багатай чийглэг үнс асгасан гэж Төв Чандмань ДЭХГ-ын ерөнхий инженер хэллээ.

Энэ дагуу өнгөрсөн оны дөрвөн сард уурын зуухнууд 2-р багийн жалганд үнс нурам асгасан ч иргэдээс санал гомдол гарсны улмаас энэ үйлдлийг зогсоожээ. 2016 онд дахин тус багт үнс нурам асгаагүй гэж ДЭХГ мэдээллээ. 

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ