Цэргийн шинэчилсэн бүртгэл 94 хувьтай явагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-27 11:59:17

Дархан-Уул аймагт цэргийн шинэчилсэн тоо бүртгэл аймгийн хэмжээнд 94 хувьтай явагджээ.

Монгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 24 дүгээр зүйл, ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан “Цэрэг, техникийн тоо бүртгэлийг зохион байгуулах журам”, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу цэрэг, техникийн тоо бүртгэлийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ноос энэ сарын 15-ны хооронд явуулсан. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд Дархан 94, Орхон 93, Шарын гол 92, Хонгор сум 91 хувьтай тус тус бүртгэлд хамрагдсан нь өмнөх оныхоос 0,5  хувиарь өссөн дүнтэй гарчээ. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлээс хоцорсон цэргийн үүрэгтнүүдийн шалтгааныг тодотгож ирэх сарын 1-5-ны өдрүүдэд бүртгэж хуулийн дагуу хариуцлага тооцно гэж аймгийн Цэргийн штабаас мэдээллээ.

                                                                                                                                                                                            Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ