Дахин төлөвлөлтийн цахилгаан хангамжийн барилга угсралтын хөрөнгийг шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-27 14:58:01

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны ээлжит хурал өнөөдөр болж,  Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын хөрөнгийг шийдвэрлэв.

Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Орд” орон сууцны хорооллыг барих юм. Энэхүү байршилд  “Очирням проперти Девелопмент” ХХК төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд 26.7 га газарт нийт 3720 айлын орон сууц, 9 үйлчилгээний барилга, 2 сургууль, 2 цэцэрлэг барихаар төлөвлөжээ. Эхний ээлжинд дөрвөн айлын газрыг чөлөөлж, 63 айлын орон сууцны барилгыг эхлүүлсэн байна.  Тус хэсэгт цахилгаан хангамжийн барилга угсралтын ажилд 2 тэрбум 491 сая төгрөг шаардлагатай бөгөөд уг хөрөнгийн нийслэлийн төсвөөс гаргах болов.

Одоогийн байдлаар үндэсний 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, 22 байршил, 57 хэсэгчилсэн талбайд нийт 1360 нэгж талбарын 86,5 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2016 оны эхний хагас жилд 1104 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 гаруй иргэдийг тохилог сууцаар хангах төлөвлөгөөтэй байгаа юм.

Холбоотой мэдээ