НБА-ын домогт тоглогч өөд болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2015-09-14 15:50:36

ВАШИНГТОН. /АР/. АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ “Хамгийн үнэ цэнэтэй тоглогч” шагналын гурван удаагийн эзэн, хамгийн алдартай самбараас бөмбөг авагч Мосе Мэлоун 60 насандаа өчигдөр Виржиниа муж улсын Норфолк хотод өөд болжээ. Тэрбээр тус хотод буяны арга хэмжээнд оролцохоор явж байсан байна.

Массачусетс муж улсын Спрингфилд хотын Нейсмитийн дурсгалд зориулсан сагсан бөмбөгийн алдрын танхимд амралтын өдрүүдээр болсон дурсгалын арга хэмжээнд  Мосе Мэлоун дөнгөж оролцоод байсан юм. “Зөвлөлүүдийн дарга” хочит Мосе Мэлоун 2001 онд Нейсмитийн дурсгалд зориулсан сагсан бөмбөгийн алдрын танхимд нэрээ мөнхөлж, АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны оноо болон самбараас бөмбөг авалтын топ 10 тоглогчийн нэг хэвээр үлдсэн юм.

“Хамгийн үнэ цэнэтэй тоглогч” шагналын гурван удаагийн эзэн, Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга тэрбээр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэн дэх төвийн хамгийн сайн тоглогчдын нэг байсан юм гэж тус холбооны комиссар Адам Силвер мэдэгдэв.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд