Оточ маарамба нарын арга ухааныг судална

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 11:46:16

Завхан нутгаас гаралтай оточ, маарамба, зурхайч нарын намтар бүтээлийг судлах жилийн аян эхэллээ.

Энэ аяны хүрээнд ”Уламжлалт анагаахын өв” сэдэвт уулзалтыг зохион байгуулах бөгөөд алдарт оточ нар туршлагаа хуваалцах юм байна. Энэ аяныг Уламжлалт анагаах ухааны нэгдсэн төвөөс зохион байгуулдаг ба

...Мянга, мянган жилдээ удам дамжин шүтүүлж

Мянган бээрийн цаанаас ч

Мөнхөд буянаа хайрлах

Хайрласан болгоноо рашаан болгодог

Харсан бүхнээ энэрэлдээ багтаасан

Өвөг дээдсээ тодруулж өв соёлоо судалъя хэмээн уриалжээ. 

Энэхүү судалгааны дүнд Уламжлалт анагаах ухааны төвийн эмч, хийдийн тан барьдаг лам нар оточ маарамба нарын эм, эмчилгээний арга туршлагаас суралцаж монгол эм тан бэлтгэж олон өвчнийг анагаана хэмээн зохион байгуулагчид хэлж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ