Математикийн олимпиадад Өмнөговийн сурагчид тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 14:54:33

Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн 1996 оны Математикийн гүнзгий ангийн нэрэмжит Математикийн аймгийн олимпиад өнгөрсөн долоо хоногт болсон байна.

Энэхүү олимпиадад Өмнөговь сумын Ахлах сургуулийн математикийн багийнхан оролцож, 11-р ангийн сурагч Б.Гантулга алтан медаль, 8-р ангийн сурагч Э.Солонго хүрэл медаль, 6-р ангийн сурагч Б.Бадамгарав хүрэл медаль тус тус хүртжээ. Эдгээр сурагчдыг Өмнөговь сумын Ахлах сургуулийн багш Ш.Цээлэйсүрэн бэлтгэсэн байна.

Увс аймаг Б.Батхүү             

          

Холбоотой мэдээ