Герман цагаачдын тоог бууруулах алхам хийж байна

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-01-29 09:38:19

БЕРЛИН. /ВВС/. Өсөн нэмэгдэж буй цагаачдын урсгалыг Герман тогтоон барихын тулд Алжир, Марокко, Тунисыг аюулгүй орнуудын жагсаалтад оруулахаар төлөвлөжээ.

Дээр дурдсан орнуудын иргэдэд орогнох эрх олгохгүй гэж Германы Эдийн засгийн сайд Сигмар Габрейл мэдэгдэв.

Өнгөрсөн жилд 1.1 сая гаруй орогнол хүсэгч хүлээн авсан Герман улс цагаачлалын хуулиа чангатгах зорилгоор арга хэмжээ авч байгаагийн нэг нь энэ юм.

Үүний өмнө, Грекийн арлын ойролцоо цагаачдын сууж явсан завь хөмөрч, 26 хүн амиа алдсан байна. Мөн Турктэй зэргэлдээ оршдог Самос арлын ойролцоо цагаачид амиа алдсаны 10 нь хүүхэд байжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ