Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-29 17:40:54

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо.

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж өргөдөл, мэдээлэл ирүүлсэн. Тэдгээрийн дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэхээр цэц хуралджээ.

Уг хуралдаанаар “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 2.1.1 дэх заалтын “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас  холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргалаа.

Холбоотой мэдээ