“Хилчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг анх удаа зохион байгуулсан нь шинэлэг ажил болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-31 22:38:08

Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 5 бүлгийн 42 ажил, арга хэмжээг төлөвлөснөөс 37 ажил, арга хэмжээ хэрэгжиж, тодорхой шалтгааны улмаас 5 ажил арга хэмжээ хэрэгжээгүй төлөвлөгөөний нийт хэрэгжилт 88.0 хувьтай байгаа ажээ.

Өнгөрсөн онд зөвлөлөөс авч хэрэгжүүлсэн, үр дүнгээ өгсөн нэлээд олон ажил арга хэмжээ байгаа юм. Тухайлбал Хил хамгаалах ерөнхий газраас 2015 оны 5 дугаар сард Булган аймгийн Тэшиг сумын нутагт зохион байгуулсан “Ой, тайгын бүсийн Хил хамгаалалтанд туслах хүчний уулзалт зөвлөлгөөн”-д аймгийн зөвлөл, Хилийн 0101, 0243 дугаар ангиудтай хамтран өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцон, зөвлөлгөөнөөс гаргасан уриалгыг дэмжиж аймгийн Засаг даргын 2015 оны А/361 тоот захирамжаар “Нэг баг-Нэг агт” аяныг өрнүүлэн ажилласан нь үр дүнгээ өгчээ. Энд сум, аж ахуйн нэгж байгууллагуудаас 22 агт, хоёр мотоциклыг хүлээн авч хилийн анги, заставуудад хүлээлгэн өгч, хил хамгаалалтад ашиглаж байгаа юм. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлтэй хамтран “Алтанбулаг” авто замын боомтын гадна /дотор/ талын гэрэлтүүлэг, ойр орчны тохижилт, боомтын доторхи тэмдэг, тэмдэглэгээнүүдийг 8.4 сая төгрөгөөр шинээр хийж, Байгаль орчин, аялал жуучлалын яамны дэмжлэгтэйгээр Түшиг сумын Зэлтэрийн заставын хариуцсан хэсэгт 20.0 км ойн зурвасыг шинээр, “Хар горхи”, “Хутаг-Өндөр”-ийн хилийн зурваст үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын тусламжтайгаар 97.0 км түймрээс хамгаалах ойн зурвасыг сэргээн засварласан зэрэг үр дүнтэй ажил арга хэмжээнүүдийг хийж гүйцэтгэжээ.

Түүнчлэн аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр хилийн ангиудын уран сайханчид Ерөө, Баянгол, Цагааннуур, Шаамар, Түшиг, Алтанбулаг, Хүдэр сумд, Дулаанхаан, Бугант тосгоны ард иргэдэд урлаг, соёлын үйлчилгээг үзүүлж, “Хилчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг анх удаа зохион байгуулсан нь шинэлэг ажил болж, олны талархлыг хүлээсэн байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ