БНХАУ нислэгийн гурав дахь зурвасаа байгуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-15 09:55:02

ВАШИНГТОН. /Reuters/. Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай газар нутаг дээр БНХАУ хөөрч, буух гурав дахь зурвасаа байгуулж байна гэж АНУ-ын шинжээч өнгөрсөн долоо хоногт хиймэл дагуулын авсан зургаас иш татан өчигдөр мэдэгдэв.

АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төвийн есдүгээр сарын 8-нд авсан зургаас үзвэл, Спратли арлуудад БНХАУ-ын байгуулсан хэд хэдэн хиймэл арлын нэг болох Мишеф арал дээр бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

"3000 метр урт, тэгш өнцөгт хэлбэрийн хашлага хана баригдаж байгааг зураг харуулж байна. Мөн ийм ажлыг Суби болон Фири Кросс арал дээр БНХАУ-ын хийсэн юм" гэж АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төвийн Азийн далай, тэнгисийн ил тод байдал санаачилгын захирал Грег Полинг мэдэгдэв.

Тодорхой хэлбэл, бид удахгүй 3000 метр урт хөөрч, буух зурвас, цаашлаад, хөлөг онгоцны боомт байгуулсныг харах болно гэж тэрбээр мэдэгджээ.

Цэргийн нисэх онгоцных нь дийлэнх нь байрлаж болох хэмжээний урт зурвас  байгуулж буй нь БНХАУ-д хэд хэдэн орон нэхэмжилдэг Зүүн Өмнөд Азийн далайн төв хэсэгт нөлөөгөө тэлэх боломжийг олгож байна гэж аюулгүй байдлын шинжээчид үзжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд