3х3 сагсанбөмбөгийн оюутны эрэгтэй I, II баг хожил авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-15 09:56:39

БНХАУ-ын Мүгдүн хотноо Ази тивийн 3х3 сагсанбөмбөгийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд ур чадвараа сорьж байгаа  Монголын эрэгтэй хоёрдугаар баг эхний хоёр тоглолтод хожил авсан бол нэгдүгээр баг мөн нэг хожил аваад байна.

Хоёрдугаар баг Ираны багийг 19:12-оор буулгаж авсан бол Макаог 13:7-оор хожсон юм. Ази тивийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнд Монгол Улсын эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр баг хурд, хүч, ур чадвараа сорихоор өмнөд хөршийг зорьсон. Монголын эрэгтэй сагсан бөмбөгийн нэгдүгээр багийн хувьд эхний учраа нь Филиппин шигшээ баг байсан бөгөөд 14:6 гэсэн оноогоор өрсөлдөгч багаа буулгаж авснаар нэгдүгээр баг эхний ялалтаа авлаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд