Арвайхээрийн цахилгааны төлбөр ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 16:08:28

2015 оны сүүлээр Арвайхээр хот өнгө төрхөө засч, гэрэлтүүлэг, гэрлэн дохиоллыг аймгийн төв хэсэгт суурилуулсан билээ. Улсын төсвийн460 сая төгрөг, орон нутгийн 20,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн уг бүтээн байгуулалт ард иргэдийн сэтгэлд ч хүрч, Арвайхээр шөнийн зураг цахим ертөнцөөр “нүд гялбуулан” цацагдах нь олширсон юм.

Гагцхүү энэ ажлын цаана маш их мөнгө урсаж байгаа гэдгийг ойлгож, ариг гамтай хандаасай хэмээн “Арвайхээр тохижилт үйлчилгээ” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн  газрын дарга Д.Лхам-Оролмаа хэллээ. Учир нь 2016 оны 1 сарын байдлаар Арвайхээр сумын цахилгааны төлбөр 2 сая 744 мянган төгрөг гарчээ. Үүнд гоёмсог гэрэлтүүлгүүд том хувь нэмэр оруулж буй гэдэг нь тодорхой юм. Хотын гэрэл, гэрэлтүүлгийг оройн 18 цагаас өглөөний 07 цаг хүртэл асаах байсан ч сургуулийн хүүхдүүдийн хүсэлтээр 8 цаг хүртэл хойшлуулсан байна. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ