Гурван сумын есөн цэгт цэцэг өвчний голомт байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 10:48:18

Нэгдүгээр сарын 18-нд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн н.Дашдамбаагийн хотноос  цэцэг өвний шинж тэмдэг бүхий  долоон хонийг устгаснаар хэд хоног намжсан уг өвчин 2 сарын 01-нд Баянчандмань сумын Эрдэнэ багийн Хадат толгойн малчин Ж.Мөнхбатын таван хониноос илэрснийг дээж авч, Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лабораторид хүргээд байна.

Хэрэв уг өвчний тохиолдол болох нь батлагдвал өнөөдийн байдлаар тус аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт, Эрдэнэ зэрэг дөрвөн сумын 11 цэгт цэцэг өвчин тархаад байна.

Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээлснээр энэ өвчний вакцин улсын хэмжээнд дуусч, 5 сараас нааш үйлдвэрлэхгүй болсон ч Дорноговь аймгаас 10 мянган тун вакцин авч, голомттой сумдад олгожээ.

Засаг даргын нөөц сангаас  санхүүжилт шийдвэрлэж, хлорын шохой 500кг, хайкоп 60 кг, халдвар хамгааллын хувцас 150 ш, ХХААГ-ын нөөцөөс хлорын шохой 600 кг, хувцас 200ширхэгийг голомттой нутгуудад тарааснаас гадна 263 өрхийн 42209 малд үзлэг тандалт хийж, 792 өрхөд сэрэмжүүлэг мэдээ хүргэж, 27 сумын мал, эмнэлэгийн үржлийн тасагт денатурат спирт тус бүр 2 литрийг хуваарилсан байна. Цаашид өвчний тархалт улам нэмэгдвэл хүн хүч, техник, бодис, хэрэглэл, вакцины хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ