Энэ жил Улиастай сумын тариаланчид тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 15:57:54

Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив 2015 онд салбартаа амжилт гаргасан тэргүүний агентлаг, тэргүүний тариаланч, салбарын тэргүүний ажилтнуудын шагналыг гардууллаа.

Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, хэлтсүүдээс 2015 онд ажил үйлсээрээ Хүнс, хөдөө аж ахуйн газар тэргүүлж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар тус  тус удаалжээ. Харин тэргүүний тариаланчаар Улиастай сумын Жинст багийн тариаланч О.Лхамлхажав, Улиастай сумын Жинст багийн тариаланч Ч.Базарсүрэн, Чигэстэй багийн тариаланч И.Нямаа, Чигэстэй багийн тариаланч Б.Ягаан, Чигэстэй багийн тариаланч П.Нямдаваа нар шалгарчээ.

Дашрамд энэ жил Улиастай сумын тариаланчид ургац арвин авч бусад сумдаа хошуучилжээ.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ