Алдархаанд жороо морины уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 15:59:54

Завханы Алдархаан сумын Өгөөмөр багт энэ оны хоёрдугаар сарын 3-нд П.Цэвээнжавын жороо хээр морины нэрэмжит жороо морины уралдаан болох гэж байна.

Энэхүү уралдааныг П.Цэвээнжавын үр хүүхэд, ач, зээ нар зохион байгуулж байгаа бөгөөд түрүү морийг хурдан удмын адуугаар байлах аж. Сонирхуулахад адууны жороо явдал нь монгол хүний ур ухаан авъяас эрдмийн дэмээр усан тэлмэн жороо, уран жороо гэх мэтчилэн адуун сүргийн сор, наадмын өнгө болохоор барахгүй ардын зан заншил, урлагт өөрийн гэсэн орон зайг эзэлсэн байдаг аж.

Түүгээр ч барахгүй монголчуудын адууг унаж эдлэх соёл маллагааны үр дүн болсон амьд өв юм. Сайн жороо моринд эмээл хазаараас гадна эзэн нь гологддог гэсэн үг ч бий.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ