Шинэлэх ёсон тоглолтыг үнэ төлбөргүй үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВМонгол туургатан театрын ерөнхий найруулагч МУСТА Ч.Түвшин, МУУГЗ Ш.Аюуш, МУСТА н.Төмөртогоо, Д.Отгонбаатар зэрэг 70-аад уран бүтээлчийг хамруулсан "Шинэлэх ёсон" тоглолт Зуунмод сумын ахмадуудад 2 сарын 04-ны өдөр үнэ төлбөргүй хүрэх гэж байна.
Сар шинийн баярыг угтаж, жил бүр зохион байгуулдаг уг тоглолтыг зохиомжит, жүжигчилсэн хэлбэрээр дэглснээрээ онцлогтой бөгөөд нар угтах, цацал өргөх, мөр гаргах, цайны ёс гэх мэт Монголын уламжлалт зан үйлийг үзэгчдэд хүргэхийг зорьж байна. Зуунмод хотын ЗДТГ-ын санаачилгаар иргэд хөдөлмөрчид, ахмадуудад үнэ төлбөргүй толилуулах "Шинэлэх ёсон" 110 минут үргэлжилнэ.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг