Хямдралтай худалдааны эрэлттэй бүтээгдэхүүн цагаан идээ байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 11:12:13

Завхан аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, МХАҮТ-ийн Завхан дахь салбар хамтран цагаан сарын хямдралтай худалдааг зохион байгууллаа.

Хоёр өдрийн турш аймгийн худалдаа эрхэлдэг иргэд бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс 30-50 хувь хямдруулан борлуулалт хийжээ. Анх удаа зохион байгуулагдсан тус үйл ажиллагаанд 60 орчим бизнес эрхлэгч оролцож  30 орчим сая төгрөгний борлуулалт хийжээ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн тавгийн боов, цагаан идээ, бөс бараа байжээ. Энэ үеэр худалдан авагч нар худалдан авсан бараа тутамдаа сугалаа авч хонжвор тааруулсан нь худалдан авагчдад урамтай байсан. Учир нь сугалаа бүр хонжвортой байсан нь худалдан авагчдыг өөртөө татсан худалдаа болсон хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ