Ногоон байгууламжийн төсөв танагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 22:46:12

Булган аймаг ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа. Жилд ногоон байгууламжид 12 сая 700 мянган төгрөгийн төсөв батлагддаг байсан бол энэ 2016 онд 8 сая 300 мянга орчим болж танагджээ.

Булган сум ахмад үеэс уламжлагдан ирсэн ногоон байгууламж бүхий томхон хэмжээний 2 цэцэрлэгтэй. Тэгвэл ногоон байгууламжийн арчилгаа тордолгоо, нэмэгдүүлэлт зэргийг аймгийн Хот тохижилт үйлчилгээний хэлтэс хариуцан ажилладаг. 

П.Батням

 

Холбоотой мэдээ