“Нэг мянгат-Нэг агт” аяныг цаашид идэвхтэй зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 23:02:57

Хөвсгөл аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн өргөтгөсөн зөвлөлгөөн болж 2016 оны төлөвлөгөөгөө баталжээ.

Зөвлөлгөөнөөр Хил хамгаалалтад туслах хүчний  зөвлөлөөс 2015 онд хийсэн ажлыг дүгнэж, энэ онд хийх ажлын төлөвлөгөө,  хилийн застав, харилцан ажиллагаатай байгууллагууд, сумдын шефийн холбоог хэлэлцэн баталгаажуулж, “Нэг мянгат-Нэг агт” аяныг цаашид бүх сумдын хүрээнд идэвхтэй зохион байгуулахаар шийдвэрлэж,  салбар зөвлөлүүдээс аяны хүрээнд цугларсан агт морьдыг хүлээлгэн өгөх хуваарийг хэлэлцэв.

Энэ үеэр хил хамгаалалтад идэвхитэй оролцож, бусдыгаа манлайлсан “Тэргүүний хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөл”-өөр Эрдэнэбулган сумын салбар зөвлөлийг, гишүүнээр Ханх сумын гишүүн О.Пүрэвдоржийг тус тус шалгаруулж, Хил хамгаалах байгууллагын оны тэргүүн дээд шагнал “Сүлдэт багана” шагнал,  өргөмжлөлөөр, идэвхи санаачилгатай ажилласан 6 хүнийг Хил хамгаалах ерөнхий газрын  дарга, ангийн захирагчийн шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

Б.Гантуяа

 

 

 

Холбоотой мэдээ