Уламжлалт соёлд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 23:12:10

Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Очхон” цэцэрлэг “Дээлтэй монгол” сарын аяныг улирагч сарын 20-ноос энэ сарын сарын 20-ныг дуустал зохион байгуулж байна.

Аяны хугацаанд тус цэцэрлэгийн хүүхдүүд үндэсний хувцсаараа гангарах, шагайн наадгай, уламжлалт ёс заншилд суралцах зэрэг олон хөтөлбөрт хамрагдах аж. Тус цэцэрлэг нь Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр болон цэцэрлэгийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үзэл баримтлалынхаа нэг хэсэг болгон тус арга хэмжээг явуулж байгаа юм байна.

Сонирхуулахад, Цөм хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой сургалтын эрүүл аюулгүй, хүүхдийн хөгжлийг хангах орчин бүрдүүлэх ажлыг байгууллагын бүх багш ажилчид, эцэг эхийн дэмжлэгтэйгээр саяхан зохион явуулжээ. Тус цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран цэцэрлэгийн хүүхдүүдийн бие бялдарын өсөлт хөгжилтийг тодорхойлох, эрүүл мэндийн үзлэгт 102 хүүхдийг хамруулсан байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ