Аймгийн сайн малчин, тариаланчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-02-06 01:55:28

Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас эрхлэн аймгийн “Сайн малчин”, “Тэргүүний тариалан”-чийг шалгаруулж шагнал гардуулав. Энэ удаа аймгийн “Сайн малчин” цол тэмдгээр Хонгор сумын хоёрдугаар багийн малчин Н.Батхуяг шагнуулав.

Тэрбээр мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж залуу малчдыг сургаж хүмүүжүүлэхэд идэвх зүтгэл гаргаж буй аймгийн тэргүүний малчин юм. Аймгийн “Тэргүүний тариаланч” цол, тэмдгээр Дархан сумын 10 дугаар багийн иргэн Д.Батжаргал шалгарч эрдэм шинжилгээний байгууллагад тасралтгүй 36 жил ажиллахдаа Монгол орны буудайн селекци, анхдагч үрийн аж ахуйг хөгжүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулж амжилт гаргасан тэргүүний ажилтан учир энэ шагналын эзэн боллоо.

                                                                                              Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ