“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Хүндэт дэвтэр”-т гурван ажилтны нэрийг мөнхөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-08 10:44:50
oyuka_hu@yahoo.com

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Үйлдвэрийн аваргууд” тодорлоо. Тэд үйлдвэрлэлийн шат дамжлагыг сайжруулж, шинэ техник технологи нэвтрүүлэн, үйлдвэрийн санхүүг хэмнэхэд хувь нэмэр оруулсан тул ийнхүү шагнажээ.

Мөн “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж алдаршуулдагюм. Тодруулбал, Д.Ичинхорлоо, Ч.Балжиндорж, Т.Лхагвасүрэн нар “Хүндэт дэвтэр” –т  нэрээ бичүүлж таван сая төгрөгийн эзэн боллоо.  Харин “Үйлдвэрийн аваргууд”-аар 33 ажилтанг шалгаруулж  тус бүр гурван сая төгрөг өглөө.  

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажиллаж байсан, хамтран ажилладаг байгууллагын хувь нэмрийг үнэлэн “Дээд өргөмжлөл” хэмээх шагналыг гардуулдаг болсон. Уг шагналыг эхийг  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид гардуулан өгсөн. Тэгвэл удаахийг нь Гавьяат уурхайчин Надмидын Бямбадоржид гардууллаа.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ