Хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг харав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-02-09 09:22:24

Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээх гал бич жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний нар харах ёслол Хийморийн овоонд боллоо. 

Өнөөдрийн зурхайд өдрийн наран 7 цаг 58 мандана хэмээн зуржээ. Тиймээс иргэд Хийморийн овоонд эртлэн гарч, шинийн нэгний нарыг хурайлан угтав.

Монгол зон хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарнаас энерги авахаас гадна тухайн жилийн өнгийг шинждэг уламжлалтай.  Анхны нарыг харсан түмэн ирж буй цаг гэрэл гэгээтэй, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх нигууртай хэмээн билэгшээж байв.

Нийслэлчүүдийн хувьд шинэ оны анхны нар харах ёслолыг хотын төвд орших овоо, толгодоос гадна зэргэлдээх аймаг сумын нутагт үйлддэг уламжлалтай билээ.

Б.Туул 

Холбоотой мэдээ