“Уяхан замбативийн наран”- гаар ургах нарыг угтлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-09 17:09:35

Мандалговь хотынхон хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн өглөөний ургах нарыг хоймороо дүнхийх Бор овоон дээрээс угтдаг уламжлалтай. Өнөө өглөө нар угтах ёслол урьдынхаас онцлог болсон нь “Уяхан замбативийн наран” дуугаар ургах нарыг урин угтсан явдал байлаа.

Монголчууд эртнээс нааш нарыг эрхэмлэн дээдэлж ирсэн онцгой зан үйлтэй ард түмэн.  “Уяхан замбуутивийн наран” уртын дуу нь Монголчуудын нарыг эрхэмлэн дээдлэх тэр зан үйл, үзлийн дээд илэрхийлэл болж үүссэн гэдэг.

Ингэж нарыг эрхэмлэх, нар тахих, наранд мөргөх, нараа угтаж, шүтэх зан үйлийн бүхий л учир утгийг зангидсан нарны их өргөлийн дуулал хэмээн “ Уяхан замбуутивийн наран” дууг нэрийддэг бөгөөд ийнхүү гал бичин жилийн анхны нарыг угтан дуулсан нь дээрхи утга билэгдлийг юун түрүүнд агуулсан байна.

Түүнээс гадна Дундговь аймгаас төрсөн зууны манлай уртын дуучин Н. Норовбанзад энэ дууг дуулж  дэлхийн тавцанд дуурсгасан тэр үйлс гавъяаг мөнхжүүлэхээр “Уяхан замбуу тивийн наран”- г өнгөрсөн онд Дундговь аймгийн сүлд дуу болгоод байгаа юм.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ