Обама тавдугаар сард Вьетнамд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-16 13:51:22

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тавдугаар сард Вьетнам улсад албан ёсоор айлчилна. Энэ тухай Ройтерс агентлаг Цагаан ордны төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжилжээ.  Вьетнамын Засгийн газрын тэргүүний урилгыг Обама хүлээн авсан болохыг тэмдэглэж байна.

АНУ-ын Калифорни муж улсад даваа гарагт эхэлсэн Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо болон АНУ хоорондын стратегийн түншлэлийн бэхжүүлэхэд нөлөөлөх зорилгоор зохион байгуулж буй АНУ-АСЕАН-ы хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр орны удирдагчид уулзсан байна.

АНУ болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоосон боловч 1975 онд тасалж, 20 жилийн дараа 1995 онд дахин сэргээжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ